Үйл явдлууд

2010 он

ТӨВД агентур Монголын авто замчдын холбоог ХБНГУ-д төлөөлөн ажиллана


"Монголын авто замчдын холбоо"- ны удирдах зөвлөлийн шийдвэрээр ХБНГУ-д тус холбоог төлөөлөн ажиллах итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ТӨВД агентурыг итгэл хүлээлгэн сонгожээ. Монгол улсын авто замын салбарт герман улсын техник технологийн солилцоог гүнгийрүүлэх, тус салбарын боловсон хүчинг шинэ төвшинд бэлтгэх, авто замын инженер, техникийн болон мэргэжилтэй ажилтны ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Герман улсад урт, богино хугацааны сургалт, дадлагад хамруулах чиглэлээр хамтран ажиллахаар хоёр орны холбоод харилцан санамж бичиг үйлдэн ажиллаж байгаа билээ. Эдгээр ажлыг бодит үр дүнд хүргэх зорилготойгоор ТӨВД агентур нөөц бололцоогоо ашиглан ажиллах болно.