Үйл явдлууд

2010 он

Авто замын салбарын ХБНГУ-д хийсэн ажил хэрэгч айлчлал


МУ-ын авто замчдын холбоо ХБНГУ-ын Заксан Анхалт муж улсын “Инженерийн танхим” Берлин хотын “ТӨВД” агентур  хамтран “Холбооны авто замын конгересс” арга хэмжээтэй холбогдуулан 7 хоногийн ажил хэрэгч аялалыг амжилттай зохион байгууллаа.

Заксон Анхалт муж улсын инженерийн танхим, МАЗХ- ны хамтын ажиллагаа 2 жил гарны өмнө гараагаа  эхэлсэн. Өнгөрсөн онд тус танхимын санаачлагаар “ТӨВД” агентуртай хамтран зохион байгуулсан бизнес эрхлэгчдийн ажил хэрэгч аялалын үеэрх санамж бичгэнд дараах зүйлс тусгагдсан байсны дагуу энэхүү аялал ХБНГУ-д хийгдлээ.

 

 

 

 

Аялалд доорхи төлөөлөгчид оролцов:

Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа

Авто замчдын холбооны ТУЗ- ын гишүүн,  “Арж капитал” компанийн захирал Х.Мөнх-Эрдэнэ

Монголын авто замчдын холбооны зөвлөлдөх хорооны гишүүн, Анандын зам”ХХК ийн Ч. Сандагдорж

МАЗХ- ны удирдах зөвлөлийн гишүүн А.Баттогтох

Угт инвест”ХХК- ийн захирал Б.Баттулга

Тэнгэрлэг хийц” ХХК- ийн захирал Ч.Юра

Тэнгэрлэг хийц” ХХК – ийн инженер Ё.Энхбат

Аялалд ААН- ын төлөөллүүдээс гадна Монгол Улсын “Зам, Тээвэрийн Хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, тус яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн  Загдраднаа нар оролцлоо.

Ажил хэрэгч аялалын хүрээнд хийгдсэн уулзалтууд тэдгээрийн агуулгыг өдөр дараалан товчлон хүргэж байна:

 

 “Инженерийн танхим”-ын ерөнхийлөгч ноён Хэрманн, гүйцэтгэх захирал ноён Бергер нарын хамтаар тус муж улсын Зам орон нутгийн хөгжлийн яамны харья Авто замын газар, түүний захирал ноён Лангкамераар хөтөчлүүлэн баригдаж буй хурдны замын үйл ажиллагаатай танилцав. 

Төлөөлөгчдийн үзэж танилцсан А9 Берлин- Мюнхэн чиглэлийн тус хурдны зам нь 546 км үргэлжилдэг. 20 гаруй жил болсон бетон замыг эхээр нь шинэчлэж буй  бетон замын хучилтын ажлын явцтай танилцав.

Тус замыг тавихдаа зөөврийн холигч байгууламжийг явагдаж буй газрын ойролцоо тавьсан байсан бөгөөд, нөгөө талаасаа замын хуучин хучилтыг хоёрдогч түүхий эд болгон дахин ашиглаж, гүүрийн далангийн байгууламжид ашиглах байдлаар байгаль орчинд ээлтэй технологийг хэрхэн нэвтрүүлж буйтай танилцлаа.

1937, 38 онуудад анх тавигдсан энэхүү хурдны замын  14 км замын төсөв нь 40 сая евроны өртөгтэй.

Заксан Анхалт муж улсын Тээвэр Орон Нутгийн Хөжлийн яаманд Монголын авто замчдын холбоо, Заксон Анхалт муж улсын инженерийн танхим, Авто замын инженерүүдийн холбоо хамтран Авто замын инженерүүдийн төвшинд хамтран ажиллах гурвалсан санамж бичиг зурах ёслолын ажиллагаанд тус яамны ТНБД ноён Др.Путц, Монгол улсаас ХБНГУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд ноён Ц.Болор нар хүндэтгэлтэйгээр оролцов.

Магдебург хотын барилгын боловсролын төв

Барилгын материал үйлдвэрлэл, угсралтын ААН- үүдийн холбооны харьяа үйлдвэрлэл дундын сургалтын төвд зочлон зам, гүний байгууламжийн мэргэжшсэн ажилтан бэлтгэх сургалтын санамж бичгийг Монголын авто замдын холбоо Заксан Анхалт муж улсын инженерийн танхим барилгын боловсролын төв хамтран үйлдэв. Санамж бичиг зурах ёслолын ажиллагаанд Монгол улсаас ХБНГУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Б.Болор,  1р нарийн бичгийн дарга Мөнх-Эрдэнэ, Заксан Анхалт муж услын Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын төлөөлөгч, муж улсын эдийн засгийн яамны гадаад хамтын ажиллагааны газрын дарга хатагтай Гүтовский, Магдебург хотын захирагчийн ажлын албаны төлөөлөл байлцав.Санамж бичиг зурагдсаны дараа хөрсний ухалт хийлгүйгээр шугам хоолой тавих пуужингийн системийг таниулах үзүүлэх сургалт зохиогдов.

Холбооны авто замын судалгаа туршилтын институт.(BASt)

BASt нь холбооны Зам цахим дэд бүцтийн яамны харьяа судалгаа туршилтын институт бөгөөд орон нутгийн болон хурдны зам түүнд ашиглагдах  техниологи техник замын аюулгүй байдлыг хангах байгаль орчны сөрөг нөлөөллийг багасгах зорилтуудын дагуу  судалгаа туршилтууыг явуулж шинжлэх ухааны төвшинд батлагдсан үр дүн, норм стандарт хуулийн боловсруулалтанд тусгах улс төрийн зөвлөх үйл ажиллага үзүүлэхээс гадна материалын үйлдвэрлэл болон бусад чиглэлээр онцгойлох зөвшөөрөл олгодог газар юм. Жилийн 55 сая еврогийн төсвөөр санхүүждэг уг байгууллагын  400 гаруй ажилтны  200 нь эрдэм шинжилгээний ажилтан байдаг. Жилийн 55 сая еврогийн санхүүжилтийн 45 сая нь судалгааны ажилд зарцуулагддаг. Авто замын материалын сүүлийн үеийн судалгаа туршилт хэрхэн хийгдэж байгаатай төлөөлөгчид газар дээр нь танилцлаа.

 

Холбооны тээвэр, цахим дэд бүтцийн яамны ТНБД ноён Бомба, түүний урилгаар холбооны авто замын конгерест оролцож буй Монголын авто замын холбооны төлөөлөгчидтэй мэндчилэн танилцаж конгрессийн хүрээнд зохион байгуулагдаж буй үзэсгэлэнгээр өөрийн биеэр хөтөчлөв.  Холбооны авто замын конгресс нь 2 жил тутам зохион байгуулагддаг алсын зам буюу хурдны замын чиглэлээр дагнасан үйл ажиллагаа явуулдаг авто замын салбар дахь томоохон ААН- үүд оролцож шинэ иновац бүхий техник технологийг танилцуулах ШУ- ын төвшинд хийгдсэн судалгааны ажлуудын үр дүнг  танилцуулан хэлэлцүүлдэг илтгэл явагддагаараа онцлог юм.  Оролцож буй ААН – үүдийн ихэнх нь бүгд өөрсдийн гэсэн судалгаа хөгжлийн хэлтэстэй түүндээ ашгийн тодорхой хувийг тогтвортой хөрөнгө оруулж байдаг салбарын тэргүүлэх ААН- үүд оролцдог ажээ.

Үзэсгэлэнгийн үеэр олж авсан шинэлэг зүйлс. 

- Газрын гүний дулааныг ашиглан хөлдөлт, халтиргаанаас хамгаалсан шинэ   технологитой танилцав.

- Замын эвдрэлгийг нөхөн засварлах ломбон технологи

- Замын хашлагыг ус зайлуулах зорилгоор давхар ашиглах зэргүүд нь манай төлөөлөгчдийн хамгийн их сонирхлыг татсан шинэлэг зүйлс байлаа.