Үйл явдлууд

2010 он

ХБНГУ- ын Заксон Анхалт муж улсын төлөөлөгчид ТӨВД агентурын урилгаар айлчиллаа


“Монгол Германы эдийн засгийн клуб”-ын санаачлагаар ХБНГУ ын Заксон Анхалт муж улсын  Эдийн Засаг Шинжлэх Ухааны Яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Түллнэрээр ахлуулсан бизнес болон улс төрийн төлөөллүүд Монгол улсад хийсэн  ажлын айлчлалыг ТӨВД агентур амжилттай зохион байгууллаа.7 хоног үргэлжилсэн тус айлчлалын хүрээнд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой хувь нэмэр үзүүлэхүйц хэд хэдэн хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэгдлээ.

 

 ХБНГУ ын Заксон Анхалт мужийн Инженерийн танхим,Монголын Авто замчдын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Төлөөлөгчид Сэлэнгэ,Төв аймгуудад зочиллоо.Төв аймаг Заксон Анхалт муж хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.