Үйл явдлууд

2010 он

BLUE ECONOMY онолыг үндэслэгч ноён Гүнтер Паули Монголд...


“Блү экономи” онол гэж юу болох, түүнийг  үндэслэгч Гюнтер Паулигийн тухай товчхон мэдээлэл

Blue economy /theblueeconomy.org/– нь ногоон хөгжлийн үндсэн зарчимд суурилсан түүнийг өргөжүүлэн хөгжүүлэх зорилго бүхий эдийн засгийн онол юм.

Аливаа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явцад бий болох хаягдал нь  өөр нэгэн үйлдвэрлэлийн түүхий эд болж байдаг. Үйлдвэрлэлийн хаягдал, хүлэмжийн хийг багасгаж  эко системийг хамгаалан орон нутгийн сэргээгдэх нөөцийг ашиглан үйлдвэржилт улмаар ажлын байр бий болгож цэнхэр дэлхийг хүлэмжийн хий болон байгалийн сөрөг нөлөөллөөс хамгаалан улам цэнхэр болгох зорилготой.

ААН-үүдийн зардал хэмнэх төвлөрсөн бодлого нь аливаа  үйлдвэрлэл, үйлчилгээг хямд,  даяарчилсан стратегээр явуулахад хүргэж орон нутаг дахь мөнгөний эргэлт багасах, ажлын байр цөөрөх улмаар худалдан авах чадвар буурч эдийн засгийн зохист харьцаа алдагдахад хүргэж байна. Харин цэнхэр эдийн засаг чанартай бүтээгдэхүүнийг хямд өртгөөр бий болгож орон нутагт эдийн засгийн эрэлт бий болгоно.

“Цэнхэр эдийн засгийн онол нь аль хэдийн үйл ажиллагаа нь уламжлал болон тогтсон, өөрчлөхөд хэцүү ААН-үүдэд бус ЖДҮ-дэд чиглэсэн, залууст бизнсеийн шинэ сэдэлтүүдийг төрүүлэх, хүүхэд өсвөр үеийнхэнд тогтвортой хөгжлийн боловсрол олгох замаар хэрэгжинэ.

Гюнтер Паули  /www.gunterpauli.com/

“Цэнхэр эдийн засаг” -ийн онолыг дэвшүүлэгч эдийн засагч Гюнтер Паули 1994 -1997 онуудад Токиа-гийн Үндэсний Их Сургуулийн томилгоогоор Кёто-гийн хэлэлцээрийн бэлтгэл ажлыг хангах явцдаа Японы Засгийн Газрын болон Нэгдсэн Үндэсний Их сургуулийн дэмжлэгтэйгээр “Zero Emissions Resaerch Initiative” /ZERI/ санаачилсан юм. 80 гаруй орны судлаач, эрдэмтэд нэгдэн боловсруулсан ZERI санаачлага нь Blue economy- гийн үндсэн зарчмын боловсруулалт болсон юм. Энэ хугацаанд тэрээр ZERI санаачлагын талаар хорь гаруй номыг насанд хүрэгчдэд болон өсвөр үеийнхэнд зориулан бүтээсэн нь 12 хэл дээр орчуулагдан хэвлэгджээ. Гюнтер Паули нь “Worldwatch europe”- ийг үүсгэн байгуулагч бөгөөд ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан. Бахрайн улсад UNCTAD /Нэгдсэн Үндэсний Байгууллагын Худалдаа Хөгжлийн Бага Хурал/-ийн эксперт, олон орны засгийн газарт UNIDO /Нэгдсэн үндэсний байгууллагын аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага/ - гийн зөвлөхөөр, UNEP /Нэгдсэн үндэсний байгууллагын байгаль орчны хөтөлбөр/- ийн удирдах зөвлөлийн гишүүн, UNU //Нэгдсэн үндэсний байгууллагын их сургууль/-д гурван жилийн турш 1997 оны Кётогийн протоколын бэлтгэл ажлыг хангах ажлыг хариуцан ажиллажээ. Одоо тэрээр “Blue economy” онолыг дэлхий дахинаа олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлыг явуулж байгаагаас гадна Хятад, Белги, Перу улсуудын Засгийн Газарт зөвлөхөөр ажиллаж байна.

“Blue economy” Монголд

ХБНГУ- д  үйл ажиллагаа явуулдаг хүний хөгжлийн TUVD агентурын тавьсан хүсэлтийн дагуу Гюнтер Паули нь 2016 оны 05 дугаар сарын 01-04 ны өдрүүдэд Монгол улсад ажиллаа.