Үйл явдлууд

2010 он

WORLDSKILLS- 2013 IN LEIPZIG


 

WorldSkills - Мэргэжлийн ур чадварын дэлхийн аварга шалгаруулах 42 дахь удаагийн тэмцээн ХБНГУ-ын Канцлер хатагтай Ангела Меркэлийн ивээл дор ХБНГУ-ын Чөлөөт Заксон муж улсын Лайпциг хотноо 2013.07.02-ноос 06-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдав.Уг тэмцээн нь 22 хүртэлх насны мэргэжлийн боловсрол эзэмшиж буй болоод эзэмшсэн залуучуудын дунд хоёр жил тутам зохион байгууллагддаг мэргэжлийн боловсролын дэлхийн хамгийн том арга хэмжээ хийгээд „WorldSkills Leipzig 2013“ тэмцээн нь 40 жилийн дараа Герман улсад хоёр удаагаа явагдлаа.Уг тэмцээнд 53 орны 1000 гаруй залуус 46 мэргэжлийн төрлөөр мэдлэг ур чадвараараа өрсөлдөж 205.000 гадаад, дотоодын  төлөөлөгчид, сонирхогчид зочилсон.

Тэмцээнд Өмнөд Солонгос (нийт 23 медаль, үүнээс 12 алт), Хятадын Тайван (18) болон Швейцарын (17) өрсөлдөгчид дээд үзүүлэлт гаргав. Манай улсаас Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсролын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Жадамбаар ахлуулсан 30 гаруй хүний бие бүрэлдэхүүн бүхий төлөөлөл Холбооны Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн яамны урилгаар Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс манай улсад хэрэгжиж буй  „Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт“ төслийн хүрээнд Лайпцигийг зорин анх удаа мэргэжлийн ур чадварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, түүнийг зохион байгуулагч „Worldskills International“  байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

 „Worldskills International“   нь 60 жилийн түүх, туршлага бүхий Амстердам хотноо төвтэй, одоогоор дэлхийн 68 орныг эгнээндээ нэгтгэсэн,  дэлхий дахинаа мэргэжлийн боловсролын чанар, стандартыг дээшлүүлэх эрхэм зорилго агуулсан ашгийн болон төрийн бус байгууллага юм.

 „Worldskills International“  байгууллагын ерөнхийлөгч ноён Саймон Бартли манай төлөөлөгчидтэй уулзах үеэр Монгол Улс тус байгууллагын гишүүн болох улмаар 2015 онд Бразил улсын нийслэлд болох дараагийн WorldSkills тэмцээнд өрсөлдөгчөөр оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Манай улсаас оролцсон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд мэргэжлийн боловсролын салбарын болон шууд бус байдлаар тухайн салбартай холбоотой төрийн болон төрийн бус байгууллагынхан оролцож германы дэлхий дахинаа нэгэнт шалгарсан мэргэжлийн боловсролын хосолсон тогтолцоотой  танилцаж туршлага судлав. Үүний зэрэгцээ олон улсын түвшинд манай улсын мэргэжлийн боловсролын салбарын хөгжил хаа явааг жишин дүгнэлт хийв.

    Тэмцээний  дүн

 

Мэргэжил

АЛТ

МӨНГӨ

ХҮРЭЛ

1

Полимеханик/

Автоматжуулалт

Бразил

Герман

Солонгос

Швейцар

 

2

Мэдээлэлийн сүлжээний техник

Япон

Сингапур

Солонгос

3

Үйлдвэрлэлийн техник /багаар /

Солонгос

Япон

Голланд

4

Мехатроник

Бразил

Хятад-Тайвань

Норвеги

Герман

5

CAD(Computer Aided Design)-зохион бүтээгч

Швейцар

Солонгос

Бразил

 

6

CNC (Computerized Numerical Control) токар

Тайланд

Солонгос

Япон

7

CNC фрезэр

Солонгос

Бразил

 

Хятад

Швейцар

8

Чулуучин

Австри

Франц

Их Британи

Япон

 

9

Аж ахуйн нэгжид зориулсан мэдээллийн техникийн программ хангамжийн шийдлүүд / IT Software Solutions for Business

 

Солонгос

Сингапур

Бразил

Швейцар

 

10

Гагнуур

Солонгос

Америк

Бразил

Австрали

11

Хэвлэлийн техник

Швейцар

Герман

Хятад

12

Плита наагч

Герман

Швейцар

Австри

 

Франц

13

Автомашины гадна эд ангийн засвар

Япон

Хятад-Тайвань

Швейцар

Их Британи

Герман

14

Нисэх онгоцны засвар

Ирланд

Швед

Шинэ Зиланд

Их Британи

Финнлянд

15

Сан, халаалтын техник угсралт

Ирланд

Австри

Итали

 

Солонгос

16

Цахилгаан / Electronics

Хятад-Тайван

Швейцар

 

Япон

Солонгос

17

Webdesign

Солонгос

Хятад-Макао

Иран

18

Цахилгаан угсралт /Electrical Installations

Япон

Швейцар

 

Солонгос

Швед

Их Британи