Үйл явдлууд

2010 он

ТӨВД агентурын тууштай зүтгэлийн үр дүн гарч Монголын залуус дэлхийд ур чадвараа сорилоо.


 

МОНГОЛЫН ЗАЛУУС ДЭЛХИЙД УР ЧАДВАРАА СОРИЛОО

60 жилийн түүх, туршлага бүхий Амстердам хотноо төвтэй  „Worldskills International“  байгууллага нь дэлхийн 68 улсыг эгнээндээ нэгтгэсэн мэргэжлийн боловсролын чанар, стандартыг дээшлүүлэх эрхэм зорилготой төрийн бус байгууллага юм. Манай улс тус байгууллагад гишүүн орноор элсэн орж залуучуудынхаа ур чадварыг дэлхийн олон улсын залуустай өрсөлдүүлэн сорьж,  тэдэнтэй мэргэжлийн боловсролоор ижил төвшинд хөл нийлүүлэн алхах боломжийг бий болгохын төлөө ТӨВД агентур тууштай, шантралгүй ажилласаар ирсэн билээ. Бид „Worldskills International“ байгууллагын  талаархи мэдээллийг холбогдох яамдуудад хүргүүлэн, гишүүн орноор элсэн орох санал дэвшүүлсний үр дүнд„Worldskills International“ байгууллагын 69 дэх гишүүн орноор элсэх шийдвэр гаргасанд туйлын талархаж байна.  ТӨВД агентур нь 2008 оноос хойш Монгол хүнийг хөгжүүлэх чиглэлд тууштай ажиллаж байгаагийн хувьд энэхүү үйл явдалд туйлын талархаж, бидний ажлын нэгээхэн том амжилт хэмээн бахархаж байна. 

Монголын залуус дэлхийд ур чадвараа сорьсон сайхан үйл явдалтайгаар энэ зуныг үдэж байна. 

Ийнхүү манай улс  анх удаа өөрийн орны авьяаслаг сурагчдыг дэлхийн хэмжээний тэмцээнд оролцуулах боломжтой болсон. Өрлөгчин, хавтанцар наах, гагнуурчин, токарьчин, цахилгаанчин, мужаан, үсчин, гоо сайханч, тогооч зэрэг 9 мэргэжлээр манай Монголын баг залуус амжилттай оролцлоо. Цааш цаашдын тэмцээнд ур чадвараа улам сайжруулан илүү их амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна.