Үйл явдлууд

2010 он

Ногоон долоо хоног үзэсгэлэн яармагт зочиллоо


1926 оноос хойш жил бүрийн нэгдүгээр сард ХБНГУ- ын Берлин хотод уламжлал болон зохион байгуулагддаг хүнс хөдөө аж ахуйн дэлхийн хамгийн том яармаг болох олон улсын "Ногоон долоо хоног- 2013" үзэсэглэн яармагт манай улсын зочид төлөөлөгчид оролцлоо. ТӨВД агентур жил бүрийн "Ногоон долоо хоног" яармагт монгол улсын зочид төлөөлөгчдийг зохион байгуулан оролцуулдаг.  Хүнс хөдөө аж ахуйн салбарт нээгдсэн шинэ дэвшилтэт санал санаачлага, энэ салбарын хийгдэж буй  техник  технологийн дэвшил, хамтран ажиллах түнш байгууллагуудтай нэг дор үзэж танилцах өргөн боломж энэ яармагт нээлттэй байдаг билээ.