Үйл явдлууд

2010 он

Заксон муж улсын төлөөлөгчдийн манай улсад хийсэн ажил хэрэгч аялалын мэдээлэл


ХБНГУ- ын эдийн засгийн салбарын төлөөллүүдийг монгол улсын эдийн засгийн орчинтой танилцуулах, зах зээлийн шинэ гарц бий болгох, хоёр орны хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэх хөгжүүлэх чиглэлд ТӨВД агентур танилцах аялалыг уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ. Энэ удаад Заксон муж улсын эдийн засгийн 10 гаруй төлөөллийг хамруулсан ажил хэрэгч аялал амжилттай зохион байгуулагдлаа.  

Зочдын төлөөллийн товч танилцуулга:

Мэдрэгч төхөөрөмжийн багаж хэрэгсэл үйлдвэрлэгч ALL IMPEX компани

ALL IMPEX- Компаний тухай

Олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулж байгаа Дрездений ALL IMPEX компани нь  амжилт дүүрэн хорин найман жилийн түүхтэй юм. 

Өнөөдөр, Саксоны нийслэл болох "Эльба дээрх Флоренци" нь микроэлектрон болон мэдрэгч техникийн шилдэг ААН-үүд бүхий өндөр технологийн хот гэдгээрээ бизнес эрхлгэчдийн  сэтгэлийг татдаг. "Силикон Саксон" гэж нэрлэгддэг газрын нэг хэсэг болох, ALL IMPEX компани нь мэдрэгч болон мэдрэгч системийн үйлдвэрлэл ба олон улсын зах зээл, ялангуяа Зүүн Европын зах зээл, хоорондын гүүр болж байр сууриа тодорхойлсон юм.

Мэдрэгч техник, бизнес төслүүд, консалтинг, байгаль орчны болон төмөр замын техник –бүгд ALL IMPEX компаний үйл ажиллагааны голлох үйлчлүүлэгчид юм.

ALL IMPEX компани нь өндөр хүчин чадалт үйлдвэрлэлийн илэрхийлэл билээ.

Барилгын салбар дахь алмазан багаж хэрэгсэл ба тоног төхөөрөмж үйлдвэрлэгч CEDIMA

Хэрэглэгчтэй хамт, хэрэглэгчийн төлөө! гэсэн уриатай 1984 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Celle хотын CEDIMA GmbH нь барилгын салбарт алмаазан багаж хэрэгсэл болон тоног төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд гаргаж эхэлсэн юм. Олон жилийн туршид мэдлэг  чадвар хуримтлуулснаар өнөөдөр бид төрөл бүрийн алмаазан багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжүүд үйлдвэрлэж салартаа харьцуулшгүй боломжуудийг бий болгож байна. CEDIMA-ийн хувьд чанар хамгийн чухал зарчмуудын нэг юм. Бид бизнесийн үйл явцдаа чанарыг эрхэмлэдэг. Энэхуу хүчин чармайлт нь 1997 онд  DIN ISO 9001-ийн   гэрчилгээгээр шагнагдах нөхцолийг бий болгосон юм.

TERROT нь нэхмэл эдлэлийн машин тоног төхөөрөмж үйлдвэрлэгч дэлхийн шилдэг компани юм

•Дэлхий даяар электрон болон механик удирдлагатай дугуй нэхмэлийн машины тэргүүлэх үйлдвэрлэгчдийн нэг

•150-аас дээш жил хуримтлагдсан мэдлэг чадвар

•Terrot өндөр чанар, шинэлэг инженерийн шийдэл болон үйлчлүүлэгчидээ нэгт тавих гэх мэт уламжлалт үнэт зүйлсүүдийг тусгадаг

•250 гаруй ажилтантай

•CHEMNITZ-г "Германд үйлдвэрлэдэг"

•50 орчим дэлхийн түнш төлөөлөгчүүд ба үйлчилгээний төвүүд

•50 гаруй төрлийн машины эд анги

Заксоны эдийн засгийн дэмжлэг ХХК

Заксоны эдийн засгийн дэмжлэг“ ХХК нь муж улсын өмчит ААН бөгөөд доорхи үйл ажиллагааг амжилттай явуулдаг:

  • Заксон муж улсыг дотоодод болон гадаадад сурталчлах, Заксон муж улсад суурьшиж буй шинээр үйл ажиллагаагаа эхэлсэн болон үйл ажиллагаагаа тэлэх сонирхолтой ААН- үүдэд зөвлөх, хөтөчлөх үйлчилгээ
  • Заксоны ААН- үүдийн өсөлтийг идэвхтэй дэмжлэг
  • Дотоодын болон гадаадын зах зээлийг нээхэд мэдээлэл харилцааны, зуучлал
  • Дотоод- гадаадын зах зээлийн борлуулалтыг дэмжих арга хэмжээнүүд
  • Гадаадын хувийн хэвшлийг Заксонд төлөөлөх
  • Институтуудын үйл ажиллагааг эдийн засгийн өсөлтөнд хүчтэй ашиглах, Их дээд сургуулиуд болон судалгааны байгууллагууд,  Заксон муж улсад гадаад болон дотоодын ААН үүсгэн байгуулагчдад дэмжлэг үзүүлэх
  • Европын холбоо болон бусад түншлэгчдийн хамтын ажиллагааны хүрээндэх бүс нутаг хоорондын төслүүдийг дэмжих

Лайпциг хотын гар үйлдвэрлэлийн танхимийн ерөнхийлөгч Клаус Грөнэ

Бие даасан удирдлага, сонирхолын төлөөлөл- Лайпциг хотын гар үйлдвэрлэлийн танхим нь  12 000 гишүүн ААН, тэдгээрт ажиллаж буй түүний 90 000 ажилчид 3000 гаруй ААН- дээр мэргэжил эзэмшигч залуусын ашиг сонирхолыг  эдийн засгийн бодлогод төлөөлдөг. Мэргэжлийн  нөхөрлөл хоршоодтой хамтран өөрийн удирдлага бүхий хувийн хэвшлийн ашиг сонирхолыг илэрхийлэгч, нийтийн албаны тодорхой үүрэг нэн ялангуяа мэргэжлийн боловсролын зохицуулалтыг хариуцдаг.

Ажил олгогч ажилчдын нэгдсэн дуу хоолой- Гар үйлдвэрлэлийн танхим нь танхимын зөвлөлдөө ажилчдын оролцоог өндөр байлгадгаараа бусад танхимуудаас онцлогтой. Иймээс гар үйлдвэрлэлийн ААН- дэх мэргэжилтэй ажилчид мастерууд, мөн тэнд мэргэжил эзэмшигчдийн ашиг сонирхол нь Гар үйлдвэрлэлийн танхим дээрээ нэгтгэгдэж байдаг. Лайпциг хотын гар үйлдвэрлэлийн танхим нь Монголын барилгачдын холбоо болоод Улаанбаатарын барилгын коллежтэй нягт хамтын ажиллагаатай

Лайпциг хотын Боловсрол технологийн төвийн ерөнхий менежер Фолкер Лүкс

1996 онд хойш Борсдорф дахь гар үйлдвэрийн сургалт технологийн төвийг шинээр барьж байгуулснаар бүх үйлдвэр болон бусад салбаруудын төлөөлөгч нар үйлчлүүлэх боломжтой болсон. Туршлага дээр үндэслэн одоо  болон ирээдүйн шаардлагын дагуу өндөр түвшиний техник технологиор тоноглож өндөр чадвартай тэргүүлэх заах аргазүйн ажилтан болон үйлчилгээний бусад хүмүүсийг бүрдүүлж сургалтын орчин нөхцлийн оновчтой болгон баталгаажуулсан билээ.

Чадамжинд суурилсан сургалтын бодит нөхцөл байдал

Сургалтын төв нь 16 салбарт 30 гаруй мэргэжлээр үндсэн сургалт явуулж 700 гаруй мэргэжил дээшлүүлэх сургалт явуулдаг. Бүрэн тоноглогдсон сургалтын өрөөнүүд нь чадамжинд суурилсан сургалт явуулах бүрэн нөхцөл бололцоогоор хангагдсан Герман улс дахь гар урлалын орчин цагийн сургалтын төвийн  шилдгүүдийн нэг юм. Мөн түүнчлэн тус сургалтын төв нь бусад олон байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд тэдэнтэй урт хугацааны түншлэлийн хамтын харилцаатай болно.