Үйл явдлууд

2010 он

Алдарт


Дөнгөж 10 хан насандаа хүнд хэцүү амьдралаас гарах арга замаа мөөг тарьснаар бий болгосон Өмнөд Африкийн алдарт “мөөгчин” Чидо Говера ТӨВД агентурын урилгаар манай улсад 10 хоног ажиллаж сургалт явууллаа. Түүний хувьд Монгол улс мөөг тарих сургалт хийсэн 26 дахь орон нь болж байна. Чидогийн хамгийн сайн чанартай, амттай мөөг хэрхэн тарих арга технологи нь үнэхээр өвөрмөц билээ. Тун удахгүй дотоодын зах зээлд  шинэлэг амт, сайн чанар, олон сорт бүхий мөөг худалдаалагдах эхний алхам ийнхүү хийгдлээ.