Үйл явдлууд

2010 он

"Road expo 2017" амжилттай зохион байгуулагдлаа


Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй авто замын үзэсгэлэн яармаг энэ жил хүрээгээ тэлж "International road expo 2017" нэртэйгээр олон орныг оролцуулан зохион байгуулагдаж ХБНГУ түнш орноор оролцлоо. Монголын авто замчдын холбоо, ЗТЯ, ТӨВД агентурын хамтан зохион байгуулсан энэ удаагийн үзэсэглэн, бага хурлын үеэр ноу- хау, шинэ технологи, техникийн дэвшлүүд танилцуулагдаж харилцан бие биенээсээ туршлага хуваалцах боломжоор дүүрэн байлаа. Ийнхүү түнш орны BAASt"- Холбооны авто замын судалгаа, туршилтын хүрээлэнгийн ерөнхийлөгч Штефан Штрихээр ахлуулсан зочид төлөөлөгчид Улаанбаатар хотноо 7 хоног ажиллаж байна.