Монгол Улсын Ерөнхий сайдын ХБНГУ-д хийсэн айлчлал

Монгол Улсын Ерөнхий сайд ХБНГУ ын Канцлер Олаф Шольцийн урилгаар тус улсад зочилон албан ёсны айлчлал хийлээ. Гурван өдөр үргэлжилсан түүний айлчлалын үеэр хийсэн хэлэлцээрүүд хоёр орны хамтын ажиллагааг тодорхой түвшинд ахиуллаа хэмээн айлчлалын бүрэлдэхүүн үзсэн байна. Манай засгийн газрын Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлого, шинэ сэргээлтийн бодлогын хүрээнд эрчим хүчний салбарын хөгжлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх Их долоо- гийн дээд хэмжээний уулзалтаар яригдсан дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрт Монгол улс багтаж, түншлэн ажиллах мөэ өмнийн говьд баригдаж байгаа Таван толгойн цахилгаан станц, дулааны V цахилгаан станц зэрэг томоохон төслүүдэд ХБНГУ хамтрахыг Ерөнхий сайд хүслээ. Мөн энэ үеэр аж үйлдвэрийн сэргээлтийн бодлогыг Герман улстай хамтран хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. ТӨВД агентурын захирал Т.Болдгэрэл хоёр орны хэлэлцээрийн төрийн өндөрлөгүүдийн орчуулгыг амжиллттай хийж гүйцэтгэв.

Үйл явдлын ангилал