ТҮВД агентур нь ХБНГУ- ын аж ахуйн нэгж бөгөөд 2008 оноос хойш Монгол хүнийг хөгжлүүлэх чиглэлд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Улс орны хөгжлийн гарц нь өндөр төвшинд бэлтгэгдсэн бүхий л салбарт ажиллах чадварлаг боловсон хүчинг бэлтгэх явдал гэж бид үздэг бөгөөд энэ зарчмыг баримтлан үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсын ААН-үүдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх гол шалгуур нь техник, технологийн хөрөнгө оруулалтаас гадна ажилчдын ур чадвар юм. Иймээс хүндээ ухаалаг хөрөнгө оруулалт хийх,ажилчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх гол шаардлагыг хангахад ...
Дэлгэрэнгүй
Барилгын салбарын мэргэжилтэн ажилтаны ур чадварыг дээшлүүлэх өрлөгийн болон плитачины дунд шатны сургалт зохион байгуулагдаж амжилттай өндөрлөлөө.
“ТӨВД” агентураас 2012 оны 12-р сарын 16-23-ны өдрүүдэд Берлин хотноо зохион байгуулсан ХБНГУ-ын суурь боловсролын бодлого, тогтолцоо түүний хэрэгжилттэй танилцах туршлага судлах аялал зохион байгуулагдлаа. Тус аялалын явцад замын хөдөлгөөнийн дүрмийг дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгах, замын хөдөлгөөний хичээл заах зориулалтын талбайг Улаанбаатар хотын дүүрэг, аймаг, сум болгонд байгуулах санаачлага гарсан билээ. Уг саналыг 01- сарын 09- ны өдөр БСШУЯ- нд албан ёсоор хүргүүлсэн болно. Аялалд хамрагдаагүй суурь боловсролын сургуулиудаас ийм аялалд хамрагдах хүсэлтээ удаа дараа илэрхийлж байгаа нь ...
Тус аялалд Дундговь, Баянхонгор, Сэлэнгэ аймаг Шаамар сум, Улаанбаатар Политехникийн коллеж, Монгол- Солонгосын хамтрсан коллеж, Өмнөговь, Сүхбаатар, Говь-Алтай, Орхон аймгууды МСҮТ- ын багш нар оролцов.
Сургалт 2012.12.02- 12.09 ны өдрүүдэд үргэлжиллээ.
WorldSkills - Мэргэжлийн ур чадварын дэлхийн аварга шалгаруулах 42 дахь удаагийн тэмцээн ХБНГУ-ын Канцлер хатагтай Ангела Меркэлийн ивээл дор ХБНГУ-ын Чөлөөт Заксон муж улсын Лайпциг хотноо 2013.07.02-ноос 06-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдав.Уг тэмцээн нь 22 хүртэлх насны мэргэжлийн боловсрол эзэмшиж буй болоод эзэмшсэн залуучуудын дунд хоёр жил тутам зохион байгууллагддаг мэргэжлийн боловсролын дэлхийн хамгийн том арга хэмжээ хийгээд „WorldSkills Leipzig 2013“ тэмцээн нь 40 жилийн дараа Герман улсад хоёр удаагаа явагдлаа.Уг тэмцээнд 53 орны 1000 ...
2013 оны 05 сарын 16- 23 ны өдрүүдэд Дорноговь аймгийн "Манлайлагч иргэд ТББ"- ын хүсэлтээр ХБНГУ- аас эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүлийн асуудлаар баримтлаж буй бодлого, Холбооны Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай танилцах аялалыг ТӨВД агентур зохион байгуулав.
ХБНГУ- ын Заксо муж улсын Гар үйлдвэрлэлийн танхим, Борсдорф Боловсрол технологийн төв, хүний хөгжлийн ТӨВД агентур хамтран Барилгын модон хийц, мужааны мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгууллаа.
-Материал судлал (цэвэр мод, наамал банз, зоргодсон хавтан г.м, х)
-Холбох, бэхлэх материал (холболт бэхлэлт, тусгаарлалтын аргууд,өнгөлгөөний аргууд,хуванцар материал,цавуун материал г.м)
- Зохион бүтээх(зураг төсөл,тооцоо г.м)
- Ажлын техник (зүсэх,наах,хатаах техник,мод модон эдлэлийн арчилгаа,ажлын байрны зохион байгуулалт)
- Хөдөлмөрийн аюулгүй байдал,техникийн аюулгүй байдал
- Үйлдвэрлэлийн дадлага
Төгсөлт: Лайпциг хотын Гар үйлдвэрлэлийн ...
Жил бүрийн 1-дүгээр сард Берлин хотноо уламжлал болон зохиогддог Хүнс, хөдөө аж ахуйн дэлхийн тэргүүлэх үзэсгэлэн яармаг болох "Олон улсын ногоон долоон хоног" - т "ТӨВД" агентураас гаргасан саналын дагуу Монгол Улсын ҮХААЯ болон "Газар тариаланчдын холбоо"-ны төлөөлөл оролцлоо. Энэхүү танилцах аялал амжилттай явагдаж цаашдын хамтын ажиллагааны таатай эхлэл тавигдан хамтран ажиллаж буйд бид баяртай байна.
1926 оноос хойш жил бүрийн нэгдүгээр сард ХБНГУ- ын Берлин хотод уламжлал болон зохион байгуулагддаг хүнс хөдөө аж ахуйн дэлхийн хамгийн том яармаг болох олон улсын "Ногоон долоо хоног- 2013" үзэсэглэн яармагт манай улсын зочид төлөөлөгчид оролцлоо. ТӨВД агентур жил бүрийн "Ногоон долоо хоног" яармагт монгол улсын зочид төлөөлөгчдийг зохион байгуулан оролцуулдаг. Хүнс хөдөө аж ахуйн салбарт нээгдсэн шинэ дэвшилтэт санал санаачлага, энэ салбарын хийгдэж буй техник технологийн дэвшил, хамтран ажиллах түнш байгууллагуудтай нэг дор үзэж танилцах ...
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлүүд өрсөлдөөнтэй, илүү мэргэжлийн түвшинд ажиллах шаардлага хэрэгцээ нэн их байгааг үндэслэн ХБНГУ- ын РАДИО ТЕЛЕВИЗИЙН ТОГТОЛЦОО, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН, ТООН СИСТЕМД ШИЛЖИХ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦАХ" туршлага судлах аялал зохион байгууллаа. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй телевизүүд тоон системд шилжих үйл явцын өмнө зохион байгуулагдсан энэхүү туршлага судлах аялал нь олон талын үр өгөөжтэй болсныг оролцогчид онцоллоо.
2013 онд манай агентураас зохион байгуулагдсан ХБНГУ- ын "Суурь боловсролын тогтолцоо" туршлага судлах аялал амжилттай явагдсан. Аялалд хамрагдаагүй Нийслэлийн сургуулиудаас гаргасан саналын дагууд дахин зохион байгаалагдав.
ХБНГУ- ын Заксон Анхалт муж улсын Эдийн Засаг Шинжлэх Ухааны Яамны төрийн нарийн бичгийн дарга Марко Түлнэрээр ахлуулсан баг ТӨВД агентурын урилгаар Монгол улсад айлчилсан аялалын хүрээнд зурагдсан санамж бичгийн хүрээнд Төв аймгийн засаг даргааг ахлуулсан нутгийн удирдлагууд ХБНГУ- ын Заксон Анхалт мужид ажлын айлчлал хийлээ.
“Монгол Германы эдийн засгийн клуб”-ын санаачлагаар ХБНГУ ын Заксон Анхалт муж улсын Эдийн Засаг Шинжлэх Ухааны Яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Түллнэрээр ахлуулсан бизнес болон улс төрийн төлөөллүүд Монгол улсад хийсэн ажлын айлчлалыг ТӨВД агентур амжилттай зохион байгууллаа.7 хоног үргэлжилсэн тус айлчлалын хүрээнд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой хувь нэмэр үзүүлэхүйц хэд хэдэн хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэгдлээ.
ХБНГУ ын Заксон Анхалт мужийн Инженерийн танхим,Монголын Авто замчдын холбоотой хамтран ажиллах санамж бичигт ...
"Монголын авто замчдын холбоо"- ны удирдах зөвлөлийн шийдвэрээр ХБНГУ-д тус холбоог төлөөлөн ажиллах итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ТӨВД агентурыг итгэл хүлээлгэн сонгожээ. Монгол улсын авто замын салбарт герман улсын техник технологийн солилцоог гүнгийрүүлэх, тус салбарын боловсон хүчинг шинэ төвшинд бэлтгэх, авто замын инженер, техникийн болон мэргэжилтэй ажилтны ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Герман улсад урт, богино хугацааны сургалт, дадлагад хамруулах чиглэлээр хамтран ажиллахаар хоёр орны холбоод харилцан санамж бичиг үйлдэн ажиллаж байгаа билээ. Эдгээр ...
МОНГОЛЫН ЗАЛУУС ДЭЛХИЙД УР ЧАДВАРАА СОРИЛОО
60 жилийн түүх, туршлага бүхий Амстердам хотноо төвтэй „Worldskills International“ байгууллага нь дэлхийн 68 улсыг эгнээндээ нэгтгэсэн мэргэжлийн боловсролын чанар, стандартыг дээшлүүлэх эрхэм зорилготой төрийн бус байгууллага юм. Манай улс тус байгууллагад гишүүн орноор элсэн орж залуучуудынхаа ур чадварыг дэлхийн олон улсын залуустай өрсөлдүүлэн сорьж, тэдэнтэй мэргэжлийн боловсролоор ижил төвшинд хөл нийлүүлэн алхах боломжийг бий болгохын ...
МУ-ын авто замчдын холбоо ХБНГУ-ын Заксан Анхалт муж улсын “Инженерийн танхим” Берлин хотын “ТӨВД” агентур хамтран “Холбооны авто замын конгересс” арга хэмжээтэй холбогдуулан 7 хоногийн ажил хэрэгч аялалыг амжилттай зохион байгууллаа.
Заксон Анхалт муж улсын инженерийн танхим, МАЗХ- ны хамтын ажиллагаа 2 жил гарны өмнө гараагаа эхэлсэн. Өнгөрсөн онд тус танхимын санаачлагаар “ТӨВД” агентуртай хамтран зохион байгуулсан бизнес эрхлэгчдийн ажил хэрэгч аялалын үеэрх санамж бичгэнд дараах зүйлс тусгагдсан байсны дагуу энэхүү ...
ХБНГУ- ын эдийн засгийн салбарын төлөөллүүдийг монгол улсын эдийн засгийн орчинтой танилцуулах, зах зээлийн шинэ гарц бий болгох, хоёр орны хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэх хөгжүүлэх чиглэлд ТӨВД агентур танилцах аялалыг уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ. Энэ удаад Заксон муж улсын эдийн засгийн 10 гаруй төлөөллийг хамруулсан ажил хэрэгч аялал амжилттай зохион байгуулагдлаа.
Зочдын төлөөллийн товч танилцуулга:
Мэдрэгч төхөөрөмжийн багаж хэрэгсэл үйлдвэрлэгч ALL IMPEX компани
ALL IMPEX- ...
Дөнгөж 10 хан насандаа хүнд хэцүү амьдралаас гарах арга замаа мөөг тарьснаар бий болгосон Өмнөд Африкийн алдарт “мөөгчин” Чидо Говера ТӨВД агентурын урилгаар манай улсад 10 хоног ажиллаж сургалт явууллаа. Түүний хувьд Монгол улс мөөг тарих сургалт хийсэн 26 дахь орон нь болж байна. Чидогийн хамгийн сайн чанартай, амттай мөөг хэрхэн тарих арга технологи нь үнэхээр өвөрмөц билээ. Тун удахгүй дотоодын зах зээлд шинэлэг амт, сайн чанар, олон сорт бүхий мөөг худалдаалагдах ...
“Блү экономи” онол гэж юу болох, түүнийг үндэслэгч Гюнтер Паулигийн тухай товчхон мэдээлэл
Blue economy /theblueeconomy.org/– нь ногоон хөгжлийн үндсэн зарчимд суурилсан түүнийг өргөжүүлэн хөгжүүлэх зорилго бүхий эдийн засгийн онол юм.
Аливаа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явцад бий болох хаягдал нь өөр нэгэн үйлдвэрлэлийн түүхий эд болж байдаг. Үйлдвэрлэлийн хаягдал, хүлэмжийн хийг багасгаж эко системийг хамгаалан орон нутгийн сэргээгдэх нөөцийг ашиглан үйлдвэржилт улмаар ажлын байр бий болгож цэнхэр дэлхийг хүлэмжийн хий болон байгалийн сөрөг нөлөөллөөс хамгаалан ...
ХБНГУ- ын "Ойн зөвлөл"-ийн ерөнхийлөгч Ноён Ширмбек, Модны зөвлөлийн ерөнхийлөгч, HAAS группын ерөнхийлөгч Ноён Хаас нар "Монголын ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо"-ны урилгаар манай улсад ажиллаж хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Тэд монгол орны ойн нөхцөл байдалтай танилцаж, модны аж ахуй эрхлэгчидтэй уулзан энэ салбарт цаашид хэрхэн хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.
Ноён Ширмбек, Хаас нар модны салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчид болоод энэ салбарын удирдах албан тушаалтнуудыг ХБНГУ- д урьж тус улсын ...
ХБНГУ-ын Берлин хотод жил бүрийн 1-р сард зохион байгуулагддаг олон улсын хүнс хөдөө аж ахуйн дэлхийн хамгийн том үзэсгэлэн яармаг болох "Ногоон долоо хоног"- т "Монголын ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо"- болоод ААН- ийн төлөөллүүд оролцлоо.
Жил бүрийн 1-р сард ХБНГУ- д зохион байгуулагддаг "Ногоон долоо хоног" үзэсгэлэн яармагт "Монголын ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо" , мод модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч ААН байгууллагын төлөөлөгчид, БОНХЯ- ны төлөөлөл оролцлоо. Мөн европын холбооны модон байшин үйлдвэрлэлийн томоохон үйлдвэр болох ХААС-т зочлон туршлага судалаллаа. Цаашид "Монголын ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо", ХБНГУ- ын "Ойн аж ахуйн зөвлөл" болон "Модны аж ахуйн зөвлөл"-тэй хамтран ажиллаж, мэргэжил ...
ХБНГУ- ын Заксен Эдийн засгийн дэмжлэг ХХК-аас Байгаль орчин, эрчим хүчний технологи, дэд бүтцийн чиглэлд хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын ААН, байгууллагууд, орон нутгийн төлөөллийг Заксен муж улсад танилцах аялал хийх ажлыг санаачилсан юм. Энэхүү санаачлагын хүрээнд хийгдсэн уг аялалын Заксен муж улсад гарах зардлын тодорхой хэсгийг Заксен муж улсын Эдийн засаг, хөдөлмөр, дэд бүтцийн яамны эх үүсвэр Салбарын хөгжлийг дэмжих сангаас санхүүжүүлсэн болно. Сургалт экскурс доорхи сэдвүүдээр явагдлаа.
Зам, зам барилгын чиглэлээр ХБНГУ- д хоёроос гурван жилийн хугацаанд бүтэн тэтгэлэгтэйгээр суралцах залуус Герман орныг зорилоо.
Эзэмших мэргэжилдээ эзэн нь болж, эх ороныхоо хөгжилд гар бие оролцох өндөр мэдлэгтэй өрсөлдөх чадвартай болоод ирэхийг хүсэн ерөөж хүсэл тэмүүлэлийнх нь хаалгыг нээж өглөө.
Дан дуудагдах нэрнийх нь араас монгол гэсэн тодотгол дагалдах болж үүрэг хариуцлага өндөрссөнийг сануулан үдэж өглөө.
Залуус дүү нартаа амжилт хүсье.
Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй авто замын үзэсгэлэн яармаг энэ жил хүрээгээ тэлж "International road expo 2017" нэртэйгээр олон орныг оролцуулан зохион байгуулагдаж ХБНГУ түнш орноор оролцлоо. Монголын авто замчдын холбоо, ЗТЯ, ТӨВД агентурын хамтан зохион байгуулсан энэ удаагийн үзэсэглэн, бага хурлын үеэр ноу- хау, шинэ технологи, техникийн дэвшлүүд танилцуулагдаж харилцан бие биенээсээ туршлага хуваалцах боломжоор дүүрэн байлаа. Ийнхүү түнш орны BAASt"- Холбооны авто замын судалгаа, туршилтын хүрээлэнгийн ерөнхийлөгч Штефан Штрихээр ахлуулсан зочид төлөөлөгчид Улаанбаатар хотноо 7 хоног ажиллаж ...
ХБНГУ-д барилгын чиглэлээр мэргэжил эзэмших залуус өдөр бүр 6-8 цаг хэлний бэлтгэл хийж байна.
Ховд аймгийн Жаргалат сумын төлөөлөгчид 7 хоногийн хугацаатай ХБНГУ-д айлчлан тус улсын Заксон Анхалт муж улстай хийх хамтын ажиллагаа болоод хөдөөгийн хөгжлийн бодлого, ус бохир ус, хог хаягдал, агаарын бохирдол, иргэдийн аюулгүй байдал зэрэг сэдвээр туршлага судлах аялалд оролцов.
Хөдөө орон нутагт амьдарч буй иргэдийн амьдарлын стандарт, амжиргааны түвшинг өсгөх гэхчлэн ХБНГУ- ын хөдөөд баримтлаж буй маркетингийн арга хэлбэр, бодлогын талаар туршлага судлав.
2018 оны 4-р сарын 22- 29 ны өдрүүдэд ХБНГУ, Бельгийн Вант улсад (Европын холбооны боловсролын комисс) их дээд сургуулийн боловсролын бодлого тогтолцоо, эрх зүйн орчин сургалт судалгааны чиглэлээр туршлага судлах арга хэмжээнд Монголын хувийн их дээд сургуулиудын консерциум болон бусад их дээд сургуулиудын төлөөлөл оролцов.
ТӨВД агентураас зохион байгуулсан тус сургалт аялалыг талууд ихээхэн үр дүнтэй болсныг онцлон дурьдсан бөгөөд цаашид энэ салбарт хамтран хэрэгжүүлэх олон ажлуудын эхлэл тавигдлаа хэмээн үзэв.
PISA нь суурь боловсролын түвшин тогтоох олон улсын харьцуулсан судалгаа юм. Олон Улсын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллагаас явуулдаг уг судалгаа нь суурь боловсрол эдийн засгийн хөгжлийн шаардлагыг хангасан бүтээгдэхүүн нийгэмд нийлүүлж чадаж байгаа эсэхийг тодорхойлдог
боловсролыг цэвэр эдийн засгийн талаас нь хэмждэг судалгаа юм.
Боловсролыг мэдлэгээр хэмждэг сонгодог ойлголт чадамжаар үнэлэгдэх шинэ шаардлага бий болж байна. Энэ чиглэлээр ХБНГУ- ын Потсдамын их сургуулийн профессор Майертэй 7 хоног эх орондоо ажиллааа. Манай агентураас 1-р сард зохион байгуулсан ОХУ, БНФУ, ...
Манай агентурын 1-р сард ОХУ, БНФУ, ХБНГУ- уудад хийгдсэн сургалт аялалаас тодорхой үр дүн гарч ХБНГУ- ын Потсдам хотын их сургуулийн профессор, сурган хүмүүжүүлэх ухаан тэр дундаа сургалтын хөтөлбөрийн эксперт профессор Бернд Майер УБ хотын ИТХ- ын урилгаар Монгол улсад ажиллаа. ТӨВД агентур профессорыг хөтөчлөн Монгол Улсын боловсролын салбарт олон улсад гарч буй шинэчлэл, шинэ үеийн боловсролын ойлголт, даалгаварын шинэ соёл зэрэг сэдвүүдээр талуудтай хамтран сургалт зохион байгууллаа.
ХБНГУ-д зохиогдсон Зам, зам гүүрийн барилга байгууламжийн үзэсгэлэн яармаг болох InfraTech 2018-д Монгол улсаас ЗТЯ, "Зам тээврийн хөгжлийн төв", "Монголын авто замчдын холбоо" болон орон нутгийн "Авто зам засвар ашиглалт" ТӨХК- ийн төлөөлөлийн бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо.
Үүний зэрэгцээ Заксэн Анхалт муж улсын "Хурдны замын арчилгаа үйлчилгээний газар"- ын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж туршлага судаллаа.
ЕБС- ийн багш захиралууд, НИТХ- ийн төлөөлөгчид ОХУ, Финланд, ХБНГУ- уудын боловсролын тогтолцоо, бодлого, үйл ажиллагаатай танилцан туршлага судаллаа. Манай агентур тус аялалыг 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулж боловсролын салбарын хөгжил, шинэчлэлд хувь нэмрээ оруулсаар байна.
Энэхүү аялалын үр дүнд монголын боловсролыг шинэчлэх, боловсронгуй болгоход тодорхой алхамууд хийгдэж бидний аялал үр дүн гарна гэдэгт бид итгэлтэй байна.
Волейболын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон ТӨВД багийн залуучууддаа баяр хүргье.
ТӨВД агентур "Монголын авто замчдын холбоо"- той хамтран зам, барилгын чиглэлээр ХБНГУ- аас туршлага судлах ээлжит аялал амжилттай зохион байгуулагдав. Энэ үеэр хурдны замын засвар арчилгаатай газар дээр нь танилцаж BAUMA-2019 үзэсгэлэн яармагт зочиллоо
ТӨВД агентур нь "Монголын ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо"-г европын холбоонд төлөөлөн 5 дахь жилдээ ажиллаж байна. Олон улсын ой модны салбарын тэргүүлэх үзэсгэлэн яармаг LIGNA 2019- тэй уялдуулан "Монголын ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо", НҮБ- ийн Хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран Европын холбооны ойн голлох нөөц бүхий гурван улсад танилцах, туршлага судлах арга хэмжээг амжилттай зохион байгуулагдав.
Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг дэлхий дахинаа 300 гаруй жилийн өмнө анх Германы ойчид нэвтрүүлсэн ...
ТӨВД агентур нь “Монголын авто замчдын холбоо”-ны герман болон европын холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч байгууллага юм. Авто замын салбар дахь хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор бид жил бүр хамтарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг билээ.
2020 оны эхний арга хэмжээ 1-р сарын 26 наас 2-р сарын 3 ны өдрүүдэд түнэллийн байгууламжийн чиглэлээр ХБНГУ-д амжилттай зохион байгууллаа. Түүнээс гадна туршлага судлах мэдээлэл аялалын хүрээнд олон жилийн хамтын ажиллагаат Заксен Анхалт муж улсын авто замын газарт ...
1926 оноос хойш уламжлал болон Берлин хотноо жил бүрийн 1-р сард зохион байгуулагддаг “International Green Week Berlin 2020” хүнс хөдөө аж ахуйн олон улсын тэргүүлэх үзэсгэлэн яармаг 74 дэх жилдээ зохион байгуулагдлаа. Монгол улсын ХХААЯ, МҮХАҮТ хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд ТӨВД агентур ажлын хэсэгт оролцон зохион байгуулалтын нэлээдгүй ажлуудыг хийж гүйцэтгэв. Эл арга хэмжээний үеэр Монгол Улсын ХХААЯ-ны сайд Ч.Улаан манай агентурын шугамаар ХБНГУ-д малчин мэргэжилээр суралцаж буй залуустай уулзаж санал, туршлага солилцов.
Мөн сайд Ч.Улаан өмнөд Бранденбург муж ...
Монгол Улсын Ерөнхий сайд ХБНГУ ын Канцлер Олаф Шольцийн урилгаар тус улсад зочилон албан ёсны айлчлал хийлээ. Гурван өдөр үргэлжилсан түүний айлчлалын үеэр хийсэн хэлэлцээрүүд хоёр орны хамтын ажиллагааг тодорхой түвшинд ахиуллаа хэмээн айлчлалын бүрэлдэхүүн үзсэн байна. Манай засгийн газрын Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлого, шинэ сэргээлтийн бодлогын хүрээнд эрчим хүчний салбарын хөгжлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх Их долоо- гийн дээд хэмжээний уулзалтаар яригдсан дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрт Монгол улс багтаж, түншлэн ажиллах мөэ өмнийн говьд баригдаж байгаа ...
Мэргэжлийн боловсролын салбарт хийж буй ТӨВД агентурын үйл ажиллагааны хүрээнд ХБНГУ-д мэргэжил эзэмших залуусыг хөтөчлөн, зуучлах ажил 5 дахь жилдээ амжилттай үргэлжилж байна.
ТӨВД агентур нь ХБНГУ- н Холбооны зорчигч, ачаа тээврийн зохицуулалт хяналтын агентлаг болох BAG болон Холбооны авто замын судалгаа туршилтийн хүрээлэн болох BASt зэрэг байгууллагуудтай 2017 оноос хойш хамтын ажиллагаатай бөгөөд Монголын авто замын салбарт олон тооны сургалт, туршлага судлах ажлуудыг хамтран хийж гүйцэтгэж ирсэн билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монголын авто замчдын холбоотой хамтран уламжлал болгон хэрэгжүүлдэг богино хугацааны сургалт аялал энэ оны 1-р сард явагдлаа.
Та бидэнтэй холбогдож хүссэн мэдээллээ авах боломжтой.